Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2024 оны 01 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2024 оны 01 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 279.1-280.1 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлтгүй байлаа.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 224.2-227.5 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
1.4 |
0.01 |
0.010 |
0.020 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.93 |
1.5 |
2.1 |
0.13 |
0.007 |
0.017 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
5.62 |
0.9 |
1.7 |
0.12 |
0.001 |
0.010 |
4 |
Орхон – Шаамар |
6.08 |
1.5 |
2.0 |
0.03 |
0.002 |
0.003 |
5 |
Орхон – Сүхбаатар |
5.93 |
1.6 |
2.4 |
0.11 |
0.003 |
0.014 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2024 оны 01 дүгээр сарын 19-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 56.41%-ийн цэвэршүүлэлттэй байлаа.
2024 оны 01 дүгээр сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
PH |
Ж/Б |
Өнгө |
XXX |
БХХ5 |
ПИЧ |
SO4 |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
50 |
20 |
10 |
|
0.100 |
15 |
|
||
Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ ЦБ |
Орох |
7.39 |
143.0 |
64.01 |
374.4 |
296.4 |
63.8 |
56.41 |
|||||
Гарах |
7.84 |
65.0 |
39.34 |
112.3 |
129.2 |
39.5 |
86.6 |
0.86 |
43.44 |
0.046 |
1.25 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг Ус” ОНӨААТҮГ-н ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 56.41 % ба цэвэршүүлээд гарч байгаа бөгөөд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч MNS 4943:2015 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 129.2 мгО/л буюу 6.46 дахин, ж/б - 65.0 мгO/л буюу 2.16 дахин, ПИЧ – 39.5 мгО/л буюу 3.95 дахин, ХХХ- 112.3 мгO/л буюу ХА-аас 2.24 дахин, нийт азотийн агууламж -44.74 мгN/л буюу 2.98 дахин давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 01-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.005 мг/м3, хамгийн их нь 0.013 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их нь 0.038 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их нь 0.059 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.019 мг/м3, хамгийн их нь 0.042 мг/м3 байлаа. Энэ сард PM10 болон PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт байхгүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд нийт 66 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.015 мг/м3, хамгийн их агууламж 0.029 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их агууламж 0.046 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.178 мг/м3, хамгийн их нь 0.314 мг/м3 PM2.5 тоосонцорын дундаж агууламж 0.150 мг/м3, хамгийн их нь 0.265 мг/м3 байлаа. Энэ сард PM10 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 13-ний өдрөөс бусад өдрүүдэд 1.39-3.14 дахин давсан байна. PM2.5 тоосонцор MNS 4585:2016 стандарт дахь хүлцэх агууламжаас 1-ээс 31-ны өдрүүдэд 1.56-5.30 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал